ADUUCHIN.MN малчин болон бүх төрлийн хэрэглэгчидэд үнэ төлбөргүй өөрийн бүртгэлийг үүсгэх, адуугаа зүс, угсаа гарал, үүлдэр, биологийн үзүүлэлт, уяач, унаач болон уралдаан тэмцээнд оролцсон амжилт зэргийн хамт бүртгэлжүүлэхээс гадна гаргасан амжилт, цуглуулсан оноогоор нь эрэмбэлэх боломжийг олгодог билээ.
Түүнчлэн адуунд суурилуулсан GPS төхөөрөмжийн төлөв байдлыг хянах, GPS байршилыг тогтоох, адуу нь тодорхойлсон нутаг дэвсгэр дотор байгаа эсэхийг тодорхойлох зэрэг олон үйлчилгээг санал болгохын сацуу энгийн, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар бүтээгдсэн систем юм.
Энэхүү систем нь вэбд суурилсан учир компьютер, төхөөрөмжний хүчин чадлаас үл хамааран зөвхөн интернет орчинд ажиллана.